Press "Enter" to skip to content

Говь-Алтай аймгийн Алтай сум

Говь-Алтай аймгийн Алтай сум

Алтай сумын төслийн зохицуулагч С.Гантуяа

Говь-Алтай аймгийн Алтай сум нь Монгол улсын баруун хязгаарт БНХАУ, Бугат, Төгрөг, Цээл, Цогт сумуудтай хиллэн оршдог.

Тус суманд Хилийн цэргийн 0214-р анги, АДХ-304-р тусгай салбар байдаг.

Алтай сум нь 4 багтай.

  • 1-р баг –  Бадрал
  • 2-р баг – Баянцагаан
  • 3-р баг – Урт
  • 4-р баг – Баян-Овоо /төвийн баг/

10 БХБ-д 181 өрхийн 310 гишүүнээс 160 нь эмэгтэй гишүүн байна.

Эмэгтэй ахлагчтай БХБ 3 буюу 30 хувь байна.

Нийт ам бүл- 702. ХБИ-11, ӨТЭ- 48

ТХН-ээс зохион байгуулсан 6 удаагийн сургалтанд нийтдээ давхардсан тоогоор 208 оролцогчоос 110 буюу 52,8% нь эмэгтэй оролцогч байлаа. Давхардаагүй тоогоор 145 оролцогчоос 78 буюу 53,7% нь эмэгтэй оролцогч байсан.

2017.06.01-02-нд ТХН-ийн төслийн зохицуулагч Д.Нямдорж, дэд зохицуулагч Р.Ганбат, хяналт үнэлгээний мэргэжилтэн Нандинчимэг нар сургалтыг амжилттай зохион байгуулсан. Төслийн нээлтийн сургалтанд 52 хүн оролцсоны 27 нь эмэгтэй оролцогч байсан. 

2017.08.23. ТХН-ийн ээлжит сургалтанд БХБ-ийн 30 гишүүн оролцсон. Үүний 14 нь эмэгтэй оролцогч байсан.

2017.11.03. Эмэгтэйчүүдийн Фокус бүлгийн ярилцлагыг сумын ажлын хэсгийн гишүүний хамтаар зохион байгуулж 35 охид, эмэгтэйчүүд оролцсон.

Фокус бүлгийн ярилцлаганд 12-17 насны 8 охин, 26-40 насны ӨТЭ-8, 18-25 насны ажилгүй, сургуульгүй 10, 26-аас дээш насны ажилгүй- 9 эмэгтэй оролцсон.

2017.10.23. ТХН-ийн 3 дахь удаагийн сургалтанд 62 хүн оролцсоны 35 нь эмэгтэй оролцогч байлаа.

ТХН-ийн сургалтанд 10 бүлгээс тус бүр 5 гишүүн, сумын ажлын хэсгийн 12 гишүүн оролцсон.

2018.11.29-12.01

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд ТХН-ийн зохион байгуулсан гадаадын зөвлөхийн гамшгийн эрсдлийн удирдлагын дасгал сургалтанд 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Оролцогчдын 4 нь буюу 28.5% нь эмэгтэй байлаа.

Сургалтын явцад 2-р баг болох Баянцагаан багийн ГЭҮ-ний тайлан, багийн хөршийн бүлгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулсан.

Багийн эрсдлийн үнэлгээ хийх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах сургалтыг багийн хөршийн бүлгийн гишүүдэд зохион байгууллаа.

Багийн хөршийн бүлгийн гишүүд хурал уулзалтандаа идэвхтэй хамрагддаг.

4 багийн ГЭҮ-ний тайлан, 10 бүлгийн ГЭУ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулагдан багийн засаг даргаар баталгаажуулан албажуулж, суманд бүртгүүлсэн. Эдгээр 10 БХБ-ийн бүлгийн мэдээллийг Аймгийн онцгой байдлын газарт хүргэн аймагт бүртгүүлээд албан тоотыг ТХН-д хүргүүлсэн.

2018.04.23

Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд ТХН-ийн зохион байгуулсан гадаадын зөвлөхийн гамшгийн эрсдлийн удирдлагын сургалтанд 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд 50% нь эмэгтэй байлаа.

Төслийн хөрөнгөөр баригдах Худаг уст цэгийн хайгуул хийх багийнхан манай суманд 8 цэг тогтоосон.4 цэгт гүн өрмийн худаг гаргахаар болсон.

2018.06.02.

ТХН-ийн 4 дахь удаагийн сургалтанд 40 хүн оролцсон.

25 эмэгтэй оролцогчийн эзлэх хувь 62,5% байлаа.

Төсөл хэрэгжүүлэх нэгжээс зохион байгуулсан төслийн сургалт, зөвлөлдөх уулзалтанд оролцогчдын   нэгдсэн дүн

Төслийн зүгээс суманд болон БХБ-т нийлүүлсэн техник, тоног төхөөрөмж:

1.Дуут дохио- 1ш

Үлээгч аппарат- 5ш

3.Барометр- 181ш

4.Чиргүүлтэй ус нөөцлөх сав – 1ш зэрэг хөрөнгө оруулалтыг төслөөс хийсэн байна.

Бадрал багийн нутаг Дунд ханан хэмээх газарт Монтегео ХХК-ийн өрөмдлөгийн багийнхан өрөмдлөг хийж амжилттай болсон. Нийтдээ 4 цэгт гүн өрмийн худаг гаргана.