Press "Enter" to skip to content

Говь-Алтай аймгийн Дарив сумын

Говь-Алтай аймгийн Дарив сумын танилцуулга

Тус сум нь 1930 онд 4 баг 10 хорин, 89 өрхтэйгээр  байгуулагдсан. Хойд талаараа Ховдын Дарив баруун талаараа Тонхил, зүүн урдуураа Шарга, Баян уул сумдтай тус тус залгаж 383,338 га нутаг дэвсгэрийг хамарсан.  Аймгийн төвөөсөө 210 км зайтай, нутаг дэвсгэрийнхээ баруун хойд хэсэгт оршдог ба 1800 орчим хүн амтай, 200 000 орчим толгой малтай.  Бүх нутаг дэвсгэрийн 4/3% нь аль ч улирлын нөхцөлд 5 хошуу мал нутаглахад тохиромжтойгоос гадна нутаг дэвсгэрийн хувьд ерөнхийдөө чулуурхаг хөрстэй ба өнгө бүрийн шороон будаг, шохойн чулуу нүүрс зэрэг байгалийн баялагтай.   Төрийн 6 байгууллага, төрийн бус нэг байгууллага, орон нутгийн өмчит 1 байгууллага, улсын тэргүүний 1 хоршоо, хадгаламж зээлийн 1 хоршоо, 10 орчим аж ахуй нэгж байгууллага, 2 банк тус сумд үйл ажиллагаа явуулж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөг

Сумын бүх төрийн болоод төрийн бус байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөлийг оролцуулж “Багуудын  нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээ”-г зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр төслийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл өгч, хөршийн бүлгийн гишүүдтэй уулзалт хийн,  харилцан мэдээлэл солилцон ажиллав. Мөн цаг агаар хэмжих барометр төхөөрөмж гардууллаа.

Гишүүдийг чадавхжуулах сургалт

Багийн хөршийн бүлгийн гишүүдийг чадавхжуулах болон гамшгийн эрсдэлийг төлөвлөх,  багийн хөршийн бүлгийн төлөвлөгөө боловсруулах арга ажиллагаанд дадлагажуулах сургалтыг зохион байгууллаа.

Төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байна

Сумын бэлчээрийн менежментийн ажлын хэсэгт орж, бэлчээрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран  бэлчээр бүхий нутаг дэвсгэрийг хайрлан хамгаалах, малын тоог даацад тохируулах, бэлчээрийг сэргээх, сэлгэх , өнжөөх, туршилтын талбай байгуулах, малчдад сургалт мэдээлэл өгөх, хадгаламж зээлийн хоршоо байгуулах  ажлуудыг хамтран хийж байна.

Жавхлант багийн Ургацын далай хөршийн бүлэг орон нутгийн хөгжлийн сангийн төслийн дэмжлэгтэй худаг засварлав.

Ихэс багийн “Баян нуруу бүлэг”-ийн хамт олон “Ногоон алт төсөл”-ийн дэмжлэгтэйгээр  дарагдсан худгийг лайдаж усгүй бэлчээрийг усжуулав.

Хужирт багийн “Бүхний эхлэл бүлэг”-ийн гишүүд хамтран хашаа саравчаа сайжруулах ажлыг амжилттай хийж байна.

Жавхлант багийн малчид хамтран өөрсдийн нүүдлийн зам болох “Дунд хөндийн зам”-ыг засварлав.

Дарив сумын төслийн зохицуулагч : П.Ганхуяг 99020726