Press "Enter" to skip to content

Говь-Алтай аймгийн Шарга сум

Говь-Алтай аймгийн Шарга сумын танилцуулга

Шарга сум нь Говь-Алтай аймгийн төвөөс баруун тийш 89 км зайтай, далайн түвшнээс дээш 950-1200 м өндөр бөгөөд Их нууруудын хотгорын хамгийн урд захын хонхор тал газар юм. Говь, тал хээр, уул хангай хосолсон 556 585,0 га газар нутагтай аймагтаа томоохонд тооцогддог  сум юм. Хойд захаараа Дарив, зүүн хойд талаараа Баян-Уул, зүүн болон зүүн урд талаараа Жаргалан, Тайшир, Есөнбулаг сумд, баруун талаараа Халиун, Төгрөг сумдтай хиллэдэг. дархан цаазат Хасагтхайрхан уул, Хантайшир, Хар азаргын нуруу Дарвийн нуруу зэрэг Монгол-Алтайн томоохон уул нуруугаар хүрээлэгдэн оршдог юм.

Тус сумын тухайд цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай сар бүр хүчтэй шуурга болдог ба зундаа үнэмлэхүй их температур 40 градус халуун, хөрсний үнэмлэхүй их температур 70 градус халуун. Өвөлдөө хамгийн ихдээ агаарын температурын дундаж 35.6 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур 48.2 градус хүйтэн, хөрсний үнэмлэхүй бага температур 52.5 хүрдэг. Ой хээрийн түймэр тус сумын нутаг дэвсгэрт гарч байгаагүй ба зуд болон ган болсон үеийн судалгааг доорх хүснэгтээр үзүүлэв.