Press "Enter" to skip to content

Дорнод аймгийн Хөлөнбуйр сум

Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх төсөл Хөлөнбуйр суманд

  • Тус сумын БХБ-үүд гамшгийн эрсдлийн удирдлагын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан багийн Засаг даргаараа батлуулан ажилласан бөгөөд төлөвлөгөөний биелэлтээ тайлагнах – өдөрлөгийн арга хэмжээг сумын хэмжээнд өргөн хүрээтэй зохион байгууллаа.

Өдөрлөгийг;

  • Бүлгийн ахлагчийн тайлан илтгэл
  • Үзэсгэлэн худалдаа
  • Хөгжөөнт тэмцээн
  • Үдшийн цэнгүүн гэсэн төрлүүдээр хөтөлбөрийн дагуу хийв. Нийт 200 гаруй иргэд оролцов.
  • Бусдыгаа хошуучлан идэвх санаачлагатай оролцсон 3 бүлгийг шалгаруулж урамшуулав.

Бүлгүүдийн үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус төслөөс ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ дараах хөрөнгө оруулалтыг хүлээлгэн өгсөн.
Сумын ЗДТГ-т Сирень дохио, 6MF-22-50 маркийн үлээгч аппарат 10ш- ийг, хамгаалалтын иж бүрэн хувцас, багийн хөршийн бүлгүүдэд бага оврын трактор, хадуур тармуур, хошуут анжис, Роторт хөрс сийрүүлэгч, чиргүүл, Чиргүүлтэй усны нөөц сав, бүлэг бүрт 1 ширхэг брометр зэрэг тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.