Press "Enter" to skip to content

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум

                                 
Аймгийн танилцуулга
Одоогийн Сүхбаатар аймаг нь 1942 онд Жавхлант шарга нэртэйгээр байгуулагдаж, 1943 онд Д.Сүхбаатарын нэрэмжит болгон Сүхбаатар аймаг гэж нэрлэх болжээ.
Аймгийн нутгийн хилийн нийт урт 1340км бөгөөд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаараа Дорноговь аймагтай 165км, хойт талаараа Хэнтий аймагтай 260км, зүүн хойт талаараа Дорнод аймагтай 430км газраар тус тус хиллэдэг.
Сүхбаатар аймаг нь засаг захиргааны 13 сумтай, 67 багтай, 18.3 мянган өрх, 62,5 мянган хүн амтай. Хүн амын олонх нь Халх, Дарьганга ястан бөгөөд Үзэмчин,Барга, Хуучид, Өөлд, Цахар ястан цөөн хувийг эзэлдэг.
Сүхбаатар аймаг нь Дарьганга мөнгөн урлал, удамт хурдан хүлэг, байгалийн үзэмж төгс Алтан Овоо, Шилийн богд уул, Ганга нуур, эртний үеийн түүхийг хүүрнэсэн хүн чулуудаараа алдартай төдийгүй улс орон даяар нэр алдар нь дуурссан их жанжин Д.Сүхбаатар, улсын баатар ”Эх оронч” Чойн Дугаржав Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Жигжиджав, С.Батболд, У.Хүрэлсүх зэрэг улс төр, соёл урлагийн зүтгэлтэн, гавьяатнууд, хөдөлмөрийн сайчууд, эрдэмтэн мэргэд, төрийн шагналтнуудын өлгий нутаг юм.
Сүхбаатар аймаг нь 2012-2015 онд дөрвөн жил дараалан Монгол Улсын Шилдэг аймгаар шалгарснаас гадна тус аймгийн Сүхбаатар, Түмэнцогт сумд Улсын Тэргүүний сум болсон.

Сүхбаатар сумын танилцуулга

1924 онд Жавхлант шарга нэртэй байгуулагдаж “Суварган говь” гэдэг газарт төвлөрөн Дорнод аймагт харьяалагдаж байжээ. 1943 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 8 дугаар тогтоолоор их жанжины нэрэмжит болгож Сүхбаатар сум гэж нэрлэсэн байна. 1964 онд Сүхбаатар сум, Дарханхаан сумд нийлж Сүхбаатар сумаараа нэрлэгдэх болсон.
Аймгийн төвөөс 54 км зайд байрладаг. Засаг захиргааны 5-н багтай, 1016 өрх,3381 хүн амтай. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумд, Дорнод аймгийн, Хөлөнбуйр, Булган, Матад сумдтай хиллэдэг.Дорнод аймгаас 170 км, Улаанбаатар хотоос 610 км, 331,2 мянган малтай. Сүхбаатар аймгийн зүүн хэсэгт оршдог улсын тэргүүний сум юм.
Сүхбаатар сум тал хээрийн бүсэд хамаарах 1,3 сая га талбай бүхий нутаг дэвсгэртэй. Нутгийн ихэнх нь тал хөндий ухаа толгод голлодог, хужир мараа элбэг, хялгана, ерхөг, хиаг, агь зонхилсон бэлчээртэй. Нутгийн ихэнх хэсэг нь хадлан тэжээл бэлтгэх, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой.
Тал хээрийн түймэр гарах эрсдэлтэй өндөртэй бүс нутагт хамаарагддаг.

 

Сүхбаатар суманд төслийн хүрээнд 14 Багийн хөршийн бүлэг байгуулагдсан.


“ Зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд сайн дурын 14 багийн хөршийн бүлэг байгуулагдсан. 182 өрхийн 341 хүн гишүүнээр бүртгүүлсэн. Үүнээс 172 нь эмэгтэйчүүд. Мөн 14 багийн хөршийн бүлгийн 7 нь эмэгтэй ахлагчтай. 2018 оны эцсийн байдлаар нийт 14 багийн хөршийн бүлэгт жирэмсэн эмэгтэй 5, өрх толгойлсон эмэгтэй 15 байгаагаас гадна хөгжлийн бэрхшээлтэй нийт 18, өндөр настан 34, хүүхдийн тоо 309 тус тус байна.

Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдлийн төлөвлөгөөтэй болсон.
Багийн хөршийн бүлгүүд нь төслийн зүгээс явуулсан “ Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдлийн удирдлага, түүний арга зүй” , “ Олон нийтийн оролцоотой гамшгийн эрдслийн үнэлгээ хийх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” зэрэг 8-н удаагийн сургалтанд хамрагдаж бүлэг бүр өөрсдийн 2018-2019 олон нийтийн оролцоотой үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж хэрэгжүүлж байна.

Сумын ЗДТГазар 36,2 сая төгрөгийн үнэ бүхий багаж тоног төхөөрөмжөөр хангагдсан.

Төслийн зохицуулагч
А.Энхтуул
Утас: 89154020
Хаяг: Сүхбаатар сумын ЗДТГазрын 2-р байр 2 давхарт