Press "Enter" to skip to content

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум

Танилцуулга

Анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1954 оны 180 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Тамсагбулаг гэдэг газарт нарийвтар ноост хонь үржүүлэх чиглэлээр Тамсагбулагийн САА-г байгуулсан нь Түмэнцогт сумын үндэс суурийг бий болгосон гэж үздэг бөгөөд тухайн газар нутагт ХААхуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулахад тохиромжгүй байсан тул БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1960 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Сүхбаатар аймгийн нутаг Хан Хөхий уулын өвөрт  Хар Ямаатын гянтболдын уурхайн суурин дээр газар тариалан эрхлэх чиглэлтэйгээр Түмэнцогтын сангийн аж ахуйг байгуулсан түүхтэй байдаг.

Тун удалгүй БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1960 оны 5дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр зарлигаар Түмэнцогтын САА-г түшиглэн Түмэнцогт сум байгуулах тогтоол гарч одоогийн Түмэнцогт сумын түүх эхэлсэн юм. 1978 оноос сумын  төвийг   ЗХУ-ын  хөрөнгөөр   Хар Ямаатаас  Баян-Овоогийн нуурын   зүүн  хойд  тэгш   талд, одоогийн  байгаа газарт барьж байгуулсан.

СУМ 213455.1  ГА  ГАЗАР  НУТАГТАЙ