Press "Enter" to skip to content

Үйл ажиллагаа

  1. Бүрэлдэхүүн хэсэг

1.1.      Суманд ажиллах төслийн ажилтнуудад зориулж орон нутгийн бүлгүүдтэй ажиллах, ОНСГЭУ, төслийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар сургалт зохион байгуулах

1.2.      Багийн хүн ам, сумын удирдлагуудад ОНСГЭУ болон төслийн талаар чиг баримжаа олгох

1.3.      Багийн хөршийн бүлгүүдийг бүрдүүлж, бүртгэх

1.4.      Багийн хөршийн бүлгүүдийг гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад сургах

1.5.      Гамшгийн эрсдлийн үнэлгээг багийн иргэдийн хэлэлцүүлэг болон хоёрдогч эрсдлийн мэдээлэлд тулгуурлан хийх

1.6.      Хөршийн бүлгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулах, хянан засварлах, эцсийн хэлбэрт оруулахад (энд мөн дэд бүтэц, сургалт, менежментийн хэрэгцээ шаардлага болон мэдээлэл, харилцаа холбооны механизмуудыг тодорхойлох г.м багтана) нь багийн иргэдийн бүлэгт туслалцаа үзүүлэх

1.7.      Багийн хөршийн бүлгүүдийн төлөвлөгөөг багийн засаг дарга болон сумын удирдлагуудад хүргүүлж, батлуулах

1.8.      Багийн хөршийн бүлгүүдийг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, биелэлтийг хянах чиглэлээр сургаж дадлагажуулах

1.9.      Багийн хөршийн бүлгүүдийн үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдэд үндэслэн дэвшүүлсэн олон төрлийн аюулын эсрэг ОНСГЭУ-ын санал шийдлүүдийг сумын онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгах

1.10.   Төслийн төгсгөлд үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэхэд нь багийн хөршийн бүлгүүдэд туслах

  1. Бүрэлдэхүүн хэсэг

2.1      Түймрийн өндөр эрсдэлтэй Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн сумдын багийн хөршийн бүлгүүдийг багаж хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслээр хангах

2.2      Зудын эрсдэл өндөртэй Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн сумдын багийн иргэдийн хэрэгцээнд зориулж малын хашаа саравч, өвс тэжээлийн агуулахын зураг төсөл боловсруулах

2.3      Үзүүлэх сургуулийг сум бүрт зохион байгуулах, Дорнод, Говь-Алтай, Сүхбаатар аймгийн сумдын багийн хөршийн бүлгүүд зудын гамшгаас сэргийлэх зорилгоор хашаа саравч/агуулах барих

2.4      Зудын эрсдэл өндөртэй Говь-Алтай аймгийн багийн хөршийн бүлгүүдийн хэрэгцээнд зориулж уст цэг, худаг барих

2.5      Эрт сэрэмжлүүлэх зорилгоор зудын эрсдэл өндөртэй Говь-Алтай аймгийн багийн хөршийн бүлгүүдийг барометрээр хангах

2.6      Шарга суман дахь 2 услалтын системийг сэргээн засварлаж (i) өвс хадланг нэмэгдүүлэх, мөн (ii) хүнсний ногоо тариалалтыг эрчимжүүлэх замаар амьжиргааны бусад сонголтыг дэмжих

2.7      Хээрийн түймрийн тархалтыг Дорнод, Сүхбаатар аймагт хязгаарлах зорилгоор түймрийн хамгаалалтын зурвасыг сумын хил дагуу байгуулах

2.8      Ойн түймрийн тархалтаас сэргийлэх зорилгоор Хөвсгөл аймагт түймрийн хамгаалалтын зурвас байгуулж, усны саваар хангах

2.9      Ойн түймэртэй тэмцэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн хилийн харуулыг багаж хэрэгслээр тоноглох

2.10    Ойн түймрээс эрт сэрэмжлүүлэх тогтолцоог боловсруулж, Хөвсгөл аймгийн 2 суманд турших

  1. Бүрэлдэхүүн хэсэг

3.1      Гамшгаас сэргийлэх, сэргээн босгох үйл ажиллагаанд багийн хөршийн бүлгийн гүйцэтгэх үүргийн талаар сургалтын хөтөлбөр боловсруулж, сумын удирдлагуудыг хамруулах

3.2      ОБЕГ, АОБГ-т зориулсан гамшгаас сэргийлэх, сэргээн босгох үйл ажиллагааны “сургагчийг сургах” хөтөлбөрийг боловсруулж, сургалт зохион байгуулах

3.3      Гамшгийн мэдээллийн санг шинэчлэх, ОБЕГ, АОБГ болон сумдын хоорондын мэдээлэл, харилцаа, холбоог сайжруулах замаар ОБЕГ-ын ГМС-ийг боловсронгуй болгох

3.4      ОБЕГ болон АОБГ-ын “тусгай эрх бүхий хэрэглэгчдэд” зориулж зайнаас тандан судлах технологи болон ГМС-ийн анхан шатны сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтыг зохион байгуулах

3.5      Холбогдох сумд болон ОНОБГ-уудыг дуут дохио, радио холбоо, GPS буюу байрлал тогтоох багаж хэрэгслээр хангах

3.6      Төсөлд хамрагдах АОБГ болон сумын удирдлагуудад гал түймэртэй тэмцэх ажиллагааны, мөн ХХААЯ-нд зудын гамшгийн хор хохирлыг арилгахаар малд эмийн бодис өгөхөд хэрэглэх хувийн хамгаалах хэрэгслийг тус тус олгох

3.7      Зуд болон цаг уурын бусад онцгой нөхцөл байдлын үед ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор төсөлд хамрагдах ОНОБГ-уудыг замын саадыг арилгах зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах

3.8      Хээрийн түймэртэй тэмцэхэд зориулж Дорнод, Сүхбаатар аймгуудын ОБГ-т бага оврын тоног төхөөрөмж олгох

3.9      Төслийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл, хэвлэмэл материалыг бэлтгэн тарааж, оролцогч талуудын хэлэлцүүлгийг зохион байгуулах

3.10    Төслийн сургалтууд болон туршилтын үзүүлэх сургууль зэргээс гарсан ололт, сургамж, тэдгээрийн хэрэглээг танилцуулах зөвлөлгөөнийг зохион байгуулах

  1. Бүрэлдэхүүн хэсэг. Төслийн менежментийн үйл ажиллагаа

4.1 Буцалтгүй тусламжийн хэрэгжилтийг чиглүүлэх ТУХ байгуулах

4.2 ТХН-ийг байгуулж, буцалтгүй тусламжийн хэрэгжилт болоод ОБЕГ-ын хамтын ажиллагаа, техникийн чадавхид дэмжлэг үзүүлэх

4.3 ТХН-д зөвлөхүүд шалгаруулж авах

4.4 Төслийн гүйцэтгэлийн менежментийн тогтолцоог ашиглан төслийн үр нөлөө, үр дагавар, үр дүнд хянах ба үнэлэх; хагас жилийн явцын тайлангуудыг хүргүүлэх

4.5 Эхлэлийн, дунд шатны  болон эцсийн тайлангуудыг боловсруулах

4.6 Хоёр жил тутамд хийгдэх төслийн хяналтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх