Press "Enter" to skip to content

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТАНИЛЦУУЛГА.

Хөвсгөл аймаг нь гүн цэнхэр Хөвсгөл нуурынхаа нэрээр нэрлэгдэж 1931 онд үүсэн байгуулагдсан ба 100,629 ам дөрвөлжин километр газар нутагтай. Нутгийн ихэнх хэсэг нь уулархаг. Уул, ус, ой, хөвч, тайга хосолсон нутаг юм.

Мөн Оросын Холбооны улс болон Тува, Буриад улсуудтай хаяа залгадаг. Аймгийн төв Мөрөн хот улсын нийслэлээс баруун хойш 671 км зайтай.

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН УЛААН-УУЛ СУМ

Улаан-Уул сумыг 1933 онд Баянзүрх сумын ихэнх нутгийг тасалж байгуулсан ба 10,000 орчим км² газар нутагтай.   Тус сум нь 4263 хүн оршин суудгийн олонхи нь Дархад ястан. Сумын төв Төгөл нь аймгийн төвөөсөө баруун хойш 172 км, нийслэл Улаанбаатараас 942 км зайд оршдог.

 

 

 

 

 

 

 

‘’ЗУД БОЛОН ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ОЛОН НИЙТИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ’’ –ийн хүрээнд:

 Төслийн хүрээнд тус суманд хүн ам, газар нутаг, малын тоон статистик үзүүлэлтийг харгалзан 16 Багийн Хөршийн Бүлгийг байгуулсан. Төсөлд хамрагдсан нийт 232 өрхийн 68 нь өрх толгойлсон эмэгтэй, 58 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн,13 нь  өрх толгойлсон аав болон өндөр настан гэх мэт эмзэг бүлгийн иргэд хамрагдсан байна.

Төсөл эхэлснээс хойш хугацаанд 5 баг Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайлантай болж, 16 багийн хөршийн бүлэг 2018, 2019 онд төслийн дэмжлэгтэйгээр болон орон нутаг мөн бүлгийн иргэдийг оролцуулан хийж хэрэгжүүлэх ажлыг төлөвлөсөн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болсон.

  Төслийн нэгжээс Олон нийтийн оролцооотой гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, эмэгтэйчүүдтэй хийх фокус бүлгийн ярилцлага, ОНОГЭУ-сургалт, Онцгой байдлын газартай хамтарсан сайн дурын аврагч бэлтгэх гэх мэт 8 удаагийн сургалт зохион байгуулж,  нийт 282 хүн хамрагдсанаас 167 нь эмэгтэй оролцогч байна.

 Соёо, Мунгараг багийн зааг болох Бөөрөг гэх газарт 200м урттай, 40м өргөнтэй ойн түймрээс хамгаалах зурвас татсан. Зурвас байгуулсан талбайгаас гарсан модыг Соёо багийн ХӨГ-ийн голын гүүр барих, ойролцоох айлуудын өвөлжөө хаваржааны хашаа сэлбэх ажилд ашиглаж байна. Мөн цаашид жил тутамд үргэлжлүүлэн татах боломжтой, 2 багийн айл өрхүүдийн өвөлжөө хаваржааны хашааг хамгаалах ач холбогдол бүхий талбай юм.

 Төслийн хугацаанд сумын Засаг Даргын Тамгын газар болон Багийн хөршийн бүлгүүдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаа дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг хийж байна. 2018 оны эцсийн байдлаар хийгдсэн хөрөнгө оруулалтыг хүснэгтээр үзүүлэв.