Press "Enter" to skip to content

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум

Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангаас хэрэгжүүлж буй Зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх төслийн хүрээнд Цагаан-Үүр суманд дараахь ажлууд хийгдсэн. Үүнд:

  1. Багийн хөршийн бүлэг байгуулах /12 бүлэг байгуулагдсан./
    2. Багийн хөршийн бүлгийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах
    3. Багийн эрсдэлийн үнэлгээ хийж тайлан боловсруулах
    4.Зудын эрсдэлээс хамгаалах хашаа саравч дэд төсөл боловсруулах
    5.Түймрийн зурвас байгуулах
    6. Сургалт
    7. Төслийн зүгээс суманд олгосон тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх.
  2. Зуд болон өвөлжилтийн бэлтгэх хангах талаар

Төслийн хүрээнд байгуулагдсан Багийн хөршийн  бүлгийн гишүүд ахлагч нартай хамтран 2018-2019 оны Багийн хөршийн бүлгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хийж багийн даргаар батлуулан ажилласан.

Багийн хөршийн бүлгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд бүлгүүд өөр өөрсдийн бүлгийн гишүүдийн өвөлжилтийн бэлтгэл малаа онд мэнд оруулах зудаас урьдчилан сэргийлэх зорилгоор өвс, гар тэжээл, хужир давс бэлтгэх талаар тусгаж өгсөн.

Бүлгүүд  07 сарын 25 наас 09 сарын 10 хүртэлх хугацаанд намаржаа, өвөлжөө, отрын газар, хаваржаа гэсэн 4 газарт өвс хадлангаа нөөцлөн авсан.

Мөн Багийн хөршийн  бүлгийн гишүүд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж өөрсдийн хүчээр хашаа  саравчаа засж өвөлд бэлдсэн.

Мөн БХБ- ийн малчдад хашаа саравч, хөцөө барих, засах чиглэлээр дэд төсөл боловсруулахад нь тусалж 12 дэд төсөл боловсруулж сумын Ажлын хэсгээр дэмжүүлэн төсөл хэрэгжүүлэх нэгжид хүргүүллээ.  Үүнд: БХБ- ийн 76 өрхийн гишүүд  68 хашаа саравч, 8 хөцөө барих, засварлахаар  төсөл хүргүүлсэн.

Ойн түймрээс сэргийлэх талаар хийсэн ажил

Багийн хөршийн бүлгийн гишүүд малын хашаа саравч, өвсний агуулах саравч зэргийг галын аюулаас хамгаалах  зорилгоор  гэр байшингаасаа хол баридаг ба отрын өвсний хашаа, хаваржааны  өвсний хашааны эргэн тойрны өвсийг хадаж зарим газарт нь зогон татаж хамгаалалт хийсэн.

Мөн ойн түймрээс сэргийлэх  зорилгоор сумын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу багийн хөршмийн бүлгийн эрэгтэйчүүд морьт эргүүлийг багийн даргаас өгсөн хувиарын дагуу хавар, намар 1 удаа хийсэн.

Энэ эргүүлд Багийн хөршийн бүлгийн  128 эрэгтэйгийн 41 % буюу 52 хүн оролцсон байна.

Суманд төслийн зүгээс ойн түймрийн зурвас байгуулахад зориулж  Ковш трактор өгсөн. Энэ трактороороо баг руу явсан зам засах, зарим шавартай машин, мотоцикль явж болохгүй 3 газарт гүүр тавьсан.

Энэ нь болзошгүй ойн түймэр, зудын эрсдэлийн үед хурдан шуурхай явж очих цаг хугацааг хэмнэж замаа засж бэлтгэж байгаа чухал ажил болсон.

Мөн Үүр багийн нутаг Онгон давааны салаанд  40 м- ийн  өргөн 500 м- ийн  урттай ойн түймрээс хамгаалах  зурвас байгуулсан.

Чадавхижуулах сургалтанд хамрагдсан талаар

Суманд байгуулагдсан Багийн хөршийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг  ТХН- ийн зүгээс болон сумын төслийн зохицуулагч, Аймгийн Онцгой байдлын газраас графикийн дагуу хийж ирсэн.

Энэ сургалтанд 12 Багийн хөршийн бүлгийн гишүүд идэвхитэй оролцож гал түймэр унтраах багаж тоног төхөөрөмжтэй ажиллах дадлага эзэмших, галын аюулгүй байдлын үед өөртөө болон бусад хүн, мал, эд хөрөнгийг  болзошгүй аюулаас хэрхэн хамгаалах талаар чадавхи, мэдлэг эзэмшиж гарын авлагаар хангагдсан.

Мөн улирал бүр Онцгой  байдлын ерөнхий газраас Төсөл хэрэгжүүлэх нэгжтэй хамтран гаргадаг “Онцгой мэдээ” сониныг иргэдэд өгч байсан.

  • Аймгийн төв болон суманд ТХН- ийн зүгээс хийсэн  сургалтуудад 242       иргэн хамрагдсан байна.
  • Сумын Зохицуулагчийн төсөл хөтөлбөрөө танилцуулах, ГЭҮ хийх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, дэд төсөл боловсруулах зэрэг  зөвлөлдөх уулзалтуудад нийт 226  хүн хамрагдсан байна.

Багийн Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх зөвлөлдөх уулзалтаар гамшгийн эрсдэлийн үнэлгээ түүний үе шат, ач холбогдлыг танилцуулж суурь мэдлэг олгосон.

2017 онд сумын 4 багт Багийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, тайлан боловсруулан 2018 онд тоон мэдээллийг нь шинэчилсэн. Энэ ажилд Багийн хөршийн бүлгийн гишүүд, бүлгийн ахлагч нар идэвхитэй оролцсон.

Олон нийтийн ажилд  оролцсон нь

Багийн хөршийн бүлгийн гишүүд өөр өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлээ хангаж төслийн зүгээс зохион байгуулагдах сургалтанд хамрагдахаас гадна сумаас зохион байгуулсан аливаа ажилд идэвхитэй оролцож ирсэн.

Тус сумын малын бараг 50 хувь нь үхэр байдаг ба үхрийн ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглаж цагаан идээ боловсруулан сум, аймгийнхаа үзэсгэлэн худалдаанд Алтан харуу, Өндөр хайрхан, Залаат, Цахир, Цэгцэр бүлгийн гишүүд амжилттай оролцсон.

Сумын зохицуулагч  Ч.Эрдэнэчимэг