Press "Enter" to skip to content

Үр дүн

1-р үр дүн: Баг дахь хөршийн бүлгүүд, нутгийн иргэдэд түшиглэсэн гамшгийн эрсдэлийн удирдлагын төлөвлөгөөтэй болно.

 

Шалгуур үзүүлэлт

 

2018 он гэхэд

1.1  Багийн хөршийн 120 бүлэг бий болж багийн Засаг даргад бүртгүүлсэн (үүнээс дор хаяж 20 хувь эмэгтэй ахлагчтай, 45 хувь эмэгтэй гишүүнтэй).

1.2  Багийн хөршийн дор хаяж 90 бүлэг  нутгийн иргэдэд түшиглэсэн гамшгийн эрсдлийн удирдлагын төлөвлөгөөгөө багийн Засаг даргаар батлуулсан.
2019 он гэхэд

1.3  Сумын төвийн дор хаяж 150 өрх, хөдөөгийн 500 өрх нутгийн иргэдэд түшиглэсэн гамшгийн эрсдлийн удирдлагын сургалтад хамрагдсан (үүнээс дор хаяж 35 хувь нь эмэгтэй).

1.4  12 сум, гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө нутгийн иргэдэд түшиглэсэн гамшгийн эрсдлийн удирдлагын төлөвлөгөөг багтаасан.

 

2-р үр дүн: Гамшгийг даван туулах бага хэмжээний дэд бүтэц, тоног төхөөрөмж, технологийг туршиж үзүүлнэ

 

Шалгуур үзүүлэлт

 

2019 он гэхэд

2.1  Дор хаяж багийн 5000 иргэн сайжруулсан дэд бүтэц, тоног төхөөрөмжийг ашигладаг (үүний дор хаяж 40 хувь нь эмэгтэй).

2.2 Дор хаяж баг дахь хөршийн 60 бүлэг малын хашаа, тэжээлийн агуулахын хийцийг сайжруулсан (үүний дор хаяж 20 хувь нь өрх толгойлсон эмэгтэй).
2.3  Дор хаяж багийн 150 иргэд усны сайжруулсан эх үүсвэртэй болсон (үүний дор хаяж 40 хувь нь эмэгтэй).
2.4 Дор хаяж 2 сум ойн түймрийн эрт мэдээлэх тогтолцоог ашигладаг болсон.
2.5  5 сум түймрийн хамгаалалтын зурвастай болсон

 

3-р үр дүн: Нутгийн иргэдэд түшиглэсэн гамшгийн эрсдлийн удирдлагын талаарх Онцгой байдлын ерөнхий газар, аймгийн онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагын чадавх бэхжинэ.

 

Шалгуур үзүүлэлт

 

2019 он гэхэд

3.1  ОБЕГ, АОБГ-ын дор хаяж 60 ажилтныг гамшгийн бэлэн байдал, нутгийн иргэдэд түшиглэсэн гамшгийн эрсдлийн удирдлагад сургана (үүний дор хаяж 20 хувь эмэгтэй)

3.2 Онцгой байдлын 4 газар гамшгийн хариу арга хэмжээ, нутгийн иргэдэд түшиглэсэн гамшгийн эрсдлийн удирдлагад бэлтгэгдсэн.
3.3  ОБЕГ, АОБГ-ын дор хаяж 20 ажилтан гамшгийн өгөгдлийн сан, газар зүйн мэдээлийн тогтолцоог ашигладаг.
3.4  Хаалтын симпозиумд дор хаяж 100 хүн оролцсон (үүний дор хаяж 35 хувь нь эмэгтэй)