Press "Enter" to skip to content

Заах арга зүйн боловсрол эзэмшүүлэх сургалт зохион байгууллаа

0

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн Хөгжлийн Банкны “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслөөс 2018 оны 01 дүгээр сарын 15-27-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа “Жаргалант” давтан сургалт, сэргээн заслын төвд багш бус мэргэжлийн багш нарыг бэлтгэхэд зориулж “Заах арга зүйн боловсрол” эзэмшүүлэх сургалт амжилттай зохион байгууллаа. Сургалтыг “Боловсролын шинжлэх ухааны академи”-ийн эрдмийн зэрэг, цол бүхий туршлагатай 7 багш нар Монголын ШУА-ийн жинхэнэ гишүүн академич, Проф. Н.Бэгз, доктор (PhD) С.Санжаабадам  нарын удирдлага дор хөтлөн явуулав. Уг сургалтанд ОБЕГ, 21 аймгийн ОБГ-ын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх болон хүний нөөцийн асуудал эрхэлсэн албан хаагчид зэрэг 33 хүн хамрагдаж, төгсөгчид “дээд боловсролын сургалтын байгууллагад багшлах эрхийн үнэмлэх” авав.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн