Press "Enter" to skip to content

Сургалтанд 30 гаруй алба хаагч хамрагдаж байна

0

Онцгой байдлын ерөнхий газар, “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх GRANT918-MON” төсөл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран “Гангийн үнэлгээнд зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн системийг ашиглах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар, төв орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгуудын газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын нийт 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтаар  газарзүйн мэдээллийн систем болох Arc GIS програм дээр ажиллах, мэдээллийн сан үүсгэх, орон зайн мэдээллийг тоон хэлбэрт хөрвүүлэх, өгөгдөл мэдээг шинээр оруулах, засварлах, мэдээллийн санд хайлт, шүүлт хийх мэдлэгийн онол, дадлагыг эзэмшүүлэх бөгөөд сургалт 2018 оны 03 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн