Press "Enter" to skip to content

Орон нутгийн онцгой байдал болон сумын захиргааны албан хаагчдад зориулсан “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага” сургалт зохион байгуулагдлаа

0

“Зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслөөс “Гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдэвт 3 дахь шатны сургалтыг Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газарт 2018 оны 04 дүгээр сарын 05-06, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар 04 дүгээр сарын 09-10, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт 04 дүгээр сарын 19-20, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт 04 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд тус тус зохион байгуулагдлаа.

Уг сургалтаар гамшгийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх тухай хууль эрх зүйн актууд, сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг БХБ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр баяжуулах, ой хээрийн гал түймрийг унтраах, тэмцэх аргууд, түймэртэй тэмцэх багажтай зөв ажиллах ойлголтыг оролцогсод өгөв. Сургалтад нийт 121 хүн оролцсоны 50,4% нь эмэгтэйчүүд байв. Сургагч багшаар олон улсын зөвлөх Иан Вайлдерспин, Гамшиг судлалын хүрээлэнгийн Нөөцийн судалгааны төвийн дарга, хошууч генерал П.Даш болон төслийн 4 аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч нар болох Х.Жамьянсүрэн, Б.Цогтбаяр, Ц.Амарсанаа, Ж.Бямбадорж нар ажиллаж холбогдох хичээл, дадлага сургуулийг зохион байгууллаа.

Сургалтын үеэр Төсөл хэрэгжүүлэх нэгж, Дорнод аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Н.Гантөмөр, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Энхбаатар, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын дарга, хошууч Ш.Ган-Эрдэнэ нартай уулзаж төслийн хэрэгжилт, төлөвлөгөө, төслөөс нийлүүлэх багаж, тоног төхөөрөмжийг хэрхэн хүлээлцэх талаар санал солилцож, орон нутгийн телевизээр төслийн үйл тухай ярилцлага өгөв.

 Бэлтгэсэн. Төсөл хэрэгжүүлэх нэгж

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн