Press "Enter" to skip to content

Азийн бага хуралд зориулсан олон улсын үзэсгэлэнд оролцов

0

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын  бага хурлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран олон улсын үзэсгэлэнг Чингисийн талбайд зохион байгуулсан.

Үзэсгэлэнгийн үеэр Азийн сайд нарын бага хуралд оролцож байгаа 49 улс орон, олон улсын байгууллага оролцсоноос ОБЕГ-т хэрэгжиж буй буцалтгүй тусламжийн “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөл  гамшгийн эрсдэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагааны талаар товч танилцуулав.

Мөн төсөл хэрэгжиж буй аймгуудын сумын зохицуулагч нар гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын “Гамшигт нэрвэгдсэн хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь”, “Жендэр ба тэгш оролцоо”, “Орон нутгийн болон олон нийтийн гамшгийг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа” зэрэг сэдэвчилсэн хуралдаанд оролцсон.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн