Press "Enter" to skip to content

Гамшгаас хамгаалах сайн дурынхан сургалтанд хамрагдлаа

0

“Зуд болон ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” GRANT9187-MON төслөөс “Сайн дурын аврагч бэлтгэх” сургалтыг төсөл хэрэгжиж буй дөрвөн аймаг болох Дорнод аймгийн Онцгой байдлын газарт 2018 оны 07 дугаар сарын 23-24-нд, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар 07 дугаар сарын 27-28-нд, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт 08 дугаар сарын 06-07-нд, Говь-алтай аймгийн Онцгой байдлын газарт 08 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд тус тус зохион байгуулав.

Нийт 360 хүн оролцсоны 36% нь эмэгтэй ба сургалтын сургагч багшаар тус аймгуудын алба хаагч нар эрүүл мэндийн анхны тусламж, ой хээрийн болон обьектын гал түймрийг унтраах арга, аюулгүй ажиллагааны хичээл, мөн түүнчлэн түймэртэй тэмцэх багаж хэрэгсэлтэй ажиллах дадлага сургууль зэрэг гамшгаас хамгаалах талаар анхан шатны онолын мэдлэгийг болоод дадлагыг эзэмшүүлсэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн