Press "Enter" to skip to content

Цагаан-Овоо суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгууллаа

0

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг  2016-2019 онуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Уг төсөл нь Говь-Алтай,  Хөвсгөл,  Дорнод,  Сүхбаатар аймгийн 12 суманд хэрэгжиж байгаа юм.

Тэгвэл төсөл хэрэгжиж буй Дорнод аймгийн Цагаан-овоо суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургуулийн үеэр “Сайн дурын аврагч бэлтгэх” сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар болон сумын иргэд   гал түймэр унтраах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх тактикийн сургуулийг зохион байгуулж, гамшгаас хамгаалах мэдлэгээ бататгалаа.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн