Press "Enter" to skip to content

Их, дээд сургуульд багшлах эрхтэй боллоо

0

Онцгой байдлын ерөнхий газраас БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, “Боловсролын шинжлэх ухааны академи” төрийн бус байгууллага, “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран “Сургах зүйн боловсрол олгох” сургалтыг энэ сарын 07-18-ны өдрүүүдэд Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгууллаа.

Сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ болон Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч хамрагдаж,  их, дээд сургуульд багшлах эрхийн гэрчилгээтэй боллоо.

Энэхүү сургалт нь Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад багшлах эрхийн гэрчилгээ олгосон хоёрдахь удаагийн сургалт гэдгээрээ онцлог бөгөөд сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу Боловсролын академийн багш нар удирдан явуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн