Press "Enter" to skip to content

“Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төсөл хаалтаа хийлээ

0

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2016-2019 онд амжилттай хэрэгжүүлж, хаалтын ажиллагааг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газар дээр зохион байгууллаа.

Энэ үеэр төсөлд хамрагдсан Говь-Алтай аймгийн Алтай, Дарви , Шарга, Дорнод аймгийн Булган, Матад, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сүхбаатар, Түмэнцогт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагаан-Үүр суманд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 30 гаруй сургалт, дадлага сургууль зохион байгуулж, иргэдэд мэдлэг чадвар олгосны үр дүнд Багийн хөршийн 139 бүлэг байгуулагдаж, зуд болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх чадавхитай болсон нь бусад аймаг, сумдад үлгэр жишээ болохуйц чухал ач холбогдолтой арга хэмжээ болсныг онцоллоо.

Үндэсний болон орон нутгийн Онцгой байдлын алба, нутгийн удирдлагын байгууллагууд, сум, багийн иргэдийн зуд болон ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх зорилготой тус төсөл нь Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн